Цаг үеийн мэдээ мэдээлэл
Эхлэл
Цаг үеийн мэдээ мэдээлэл
Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр
Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр
1911.12.29. Соёмбот шар тугаа мандуулж, оны нэрийг “Олноо Өргөгдсөн”, улсын нэрийг “Монгол Улс” хэмээн зарлан тунхагласан, үүнийг дэлхийн улс гүрэн сонордсон түүхт өдөр бөлгөө.
Бодлого нь бүхий л монголчуудаа захирах алсын хараатайгаар Монгол Улсыг ийн тунхаглажээ. Авчиг хоёр их гүрнээс Өвөрлөгчдөө, буриад, тувагаа салган нэгтгэж чадаагүй. Гэхдээ өнөөгийн бүрэн эрхэт Монгол Улс оршин тогтнохын үндэсийг баттай талбисан билээ.
Иймийн учир,
1911 оны 12-р сарын 29-ний өдөр бол Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан төдийгүй өнөөдрийн Монгол Улс оршин тогтнохын үндсийг тавьсан эрхэмлэж явах тэмдэглэлт өдөр юм. “Олноо Өргөгдсөн”-ий 114 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Монгол Улс мандан бадрах болтугай!
Мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдлүүд (0)